Шууд Chart

Парисыг зорих хүчтэнүүдийн нэрс тодорлоо

2016-01-28 10:41:21

Парисын олон улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 30, 31-нд болно. Үүнд оролцох Монгол Улсын тамирчдыг танилцуулъя. 57 кг-д “Гацуурт-Олимп” клубын тамирчин С.Батболд, 61 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Хаш-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Нэмэхбаяр, “Гацуурт-Олимп” клубын тамирчин Г.Отгонбаатар, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, “Ганьт” клубын тамирчин Ц.Чингэс, 70 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Алтангэрэл, “Алдар” спорт хорооны тамирчин  Н.Лхамгармаа, 86 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин П.Өсөхбаатар, Л.Төртогтох, 97 кг-д “Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат, “Хүч” спорт хорооны тамирчин Н.Золбоо нар багтав. Дасгалжуулагчаар Б.Баяраа, Л.Энхбаяр, шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх томилогдсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Парисыг зорих хүчтэнүүдийн нэрс тодорлоо   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй