Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.01.31/

2016-01-31 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 31. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 22. Адъяа гараг. Салхины эх одтой, 4 Ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Шинэ ажил эхлэх, дээд шатны байгууллагуудад хандах, шүүхэд зарга мэдүүлэхэд өлзийтэй. Сэтгэл татам сайхан санал танд ашиг орлого сэтгэл ханамж авч ирнэ. Чухал шийдвэр бүү гарга. Бүгдийг нарийвчлан нягтал. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй хэмээн од эрхэс сануулж байна.


Үхэр (4/20-5/20)

Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаанд хүндрэл гарах эсвэл удирдлагын зүгээс шүүмжлэл сануулга авах магадлалтай. Таны болгоомжтой хашир зан, зөн билэг үүссэн зөрчлийг шийдвэрлэнэ гэдэгт найдаж болно. Бусдын шүүмжлэлд бүү эмзэглэ. Биеэ барьж тэвчээртэй байхыг хичээ. Болгоомжгүй үг, ярианаас сэрэмжил өдрийг боломж олдвол ганцаар өнгөрөө Орой шинэ кино үз эсвэл ном унш. Та сэтгэлийн амар амгалангаа эргүүлэн олж авах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр таагүй зүйл тохиолдож болзошгүй өдөр. Хэд хоног хүлээсэн чухал ажлын хариу өнөөдөр гарах бөгөөд үүнд та сэтгэл санаагаар багагүй унана. Өдрийн хагас хүртэл тааламжгүй байсан таныг үдээс хойш нарны цацраг мэт бүрхүүл нөмрөн авна. Харин та үүнийг алдахгүй байхыг хичээ. Өөрийн санааг бусдад тулган шаардахгүйгээр тэдэнтэй харилцан тохиролцоход таатайг одод зөвлөж байна. Гэнэтийн учрал болон мартагдсан хуучин харилцаа холбоогоо сэргээх нь шинэ санаа бүхий замыг нээж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэхэд туслах нь дамжиггүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр багаар ажиллахад их тохиромжтой өдөр бөгөөд зорилгодоо хүрч чадна. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Энэ ордны хосуудад өрсөлдөгч гарч ирэх бөгөөд тэр танд хичнээн таалагдахгүй байсан ч биеэ барихыг хичээ. Харин байдал улам хэцүү болж ирвэл соёлтойгоор түүнийгээ ирэхийлэх хэрэгтэйг сана.


Арслан (7/23-8/22)   

Мэргэжлийн үйл ажиллагааны амжилт материаллаг байдал дээшлэх эсвэл албан тушаал дэвшихэд хүргэнэ. Бүхий л ажил хэрэгтээ эрүүл саруул ухаан зөн билгээрээ ханд. Сэтгэл хөдлөлд бүү авт. Таны туршлагадаа хэт найддаг зан санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Өнөөдөр өр зээл тавих, аливааг барьцаалан юм зээлэх зэргээс холуур бай. Эрдсдэл дагуулж мэдэхээр байна.


Охин (8/23-9/22)   

Эргэлзээгээ даван туулах, бүхий л үйл ажиллагаандаа амжилт олох өдөр. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч та нэр төртэйгөөр гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай. Ажил хэргийн түншлэл өндөр үр дүнтэй болно. Сексийн эрч хүч сайн байна. Нэгэн хэвийн байдлаа эвдэх нь таны хувьд нэн тэргүүнд тавигдана. Шинэ зүйл сурч мэдэх, шинэ газарт очир үзэхийг эрмэлзэнэ. Таны гэр бүлийн гишүүд болон хамтрагч нарын хүсэж байгаагаас илүүтэйгээр өөрийн арга барилаар явах нь чухал


Жинлүүр (9/23-10/22)   

Өглөөгүүр гэр бүлийн асуудал таны санааг зовоож, түүнийг шийдэх ажилд орно. Уриалгахан зангийнхаа ачаар та бүгдийг нь байранд нь тавих болно. Өнөөдөр таны хувьд согтууруулах ундаанаас зайлсхий. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс харин бүү татгалзаарай. Өнөөдөр бусдад өглөгч, өгөөмөр зан гаргах хэрэгтэй. Бэлэн мөнгөтэй болох болон ойр дотны хэн нэгнээс бэлэг авах магадлалтай. Ажил хийх арга чадвар дутагдаж магадгүй. Гэвч хүн болгон өөрийн гэсэн арга барилтай.


Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл өөдрөг байна. Өнгөрсөн цаг үе олонхынх нь хувьд бүх талаар амжилттай өнгөрсөнд таатай байна. Хэт тансаг байдал таныг сэтгэл санааны таагүй байдалд оруулна. Одоо та тайван сууж өөрийн ололт амжилтаа цэгнэ. Хийсэн эхэлсэн ажлуудынхаа алийг нь түрүүлж гүйцэтгэхээ бод. Өөрөөр хэлбэл тайван ухаалаг амьдралын сууриа байгуулж бэхжүүл. Хэрэв та тайван байх, хэн нэгэнтэй эвлэрэх хэрэгтэй бол одоо л цаг нь. Бусадтай цаг заваа өнгөрүүлэн өөрийн зорилго, зорилтуудыг таатай хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ.


Нум (11/22-12/21)   

Та өнөөдөр өөрийн ашиг сонирхолоо тэргүүнд тавих бөгөөд бусдын санал бодлыг сонсох танд ихээхэн төвөгтэй байх бололтой. Хэт их хувиа бодож хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Өөртөө анхаарал тавихаас илүү бусдад туслах нь илүү таатай байдгийг сана. Түүхийн ухааныг сонирхох сонирхол чинь таныг интернетээр сонирхолтой түүхийн дурсгалт газар, өвөрмөц соёл иргэншлийн талаар хайж судлахад хүргэнэ. Зочин хүлээж авч хамт юм ууж, цагийг хамтдаа сайхан өнгөрөө.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй үхрийнхэн гэнэтийн маш том бэлэг авах бөгөөд үүнд та сэтгэл санаа өөдрөг байх болно. Харин барилгын салбарт ажилладаг бол таныг гайхамшигтай сайхан санаа хүлээж байна. Ирэх долоо хоногт ажил дээр таныг маш их олон асуудлууд хүлээж байгаа тул ажлын идэвхитэй долоо хоногт өөрийгөө бэлдээрэй. Та уулын спортоор хичээллэж яагаад болохгүй гэж.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр таны дотоод сэтгэлийн эрх чөлөөг хязгаарлах танаас үл хамаарах гадаад нөхцөл байдал үүснэ. Хэт болгоомжлол таны үйл ажиллагаа явуулах чадварыг алдагдуулах ёсгүй. Удаашрах нь сүйрлийн аюултай. Шинэ бизнес эхлүүлэх юмуу санхүүгийн тусламж хүсэхэд хамгийн тохиромжтой үеэс гадна хэт их шунаг хүсэл орлого ашгийг тань сүүдэрлэж магадгүй байна.


Загас (2/19-3/20)

Энэ ордны эмэгтэйчүүдийг болзоо хүлээж байна. Хуурмаг байдалтай хосолсон хэт ёсорхог зан хайртыг тань түлхэн холдуулж магадгүй. Зарим нэг хүйтэн хөндий зан, зожиг байдал эрэгтэйчүүдэд сөрөг өөрчлөлт авчирна. Хайрттайгаа эелдэг, найрсаг, дотно харьцаж байхыг зөвлөе. Хоёр буюу эсвэл түүнээс олон удаа зүүдлэгдсэн зүүд биелэлээ олно.

 

 

 


Өнөөдрийн зурхай /2016.01.31/  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй