
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадмын гран при-г Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хүртлээ. Тус наадам нь өчигдөр СТӨ-нд болсон бөгөөд нэгдүгээр байрыг МХЗХ-ны дарга Х.Алтангэрэл “Дарьгангын хээр тал” бүтээлээрээ эзэлсэн бол удаах байруудад Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр “Цэцэн ханы нутаг”, Т.Сэр-Од “Тавилангийн харгуй”, Цэн.Эрдэнэбат “Уйдашгүй эх орон” дуугаараа шалгарлаа.Наадмын зөвлөхөөр төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, шүүгчээр ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Р.Энхбазар, гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Буянбаатар, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр нар ажилласан. Энэхүү гала тоглолтод 25 бүтээл өрсөлдсөн билээ.
Х.Алтангэрэл.
Б.Бямбабаяр.
Т.Сэр-Од.
Цэн.Эрдэнэбат
Оны шилдгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Н.Жанцанноров шалгарлаа | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.