
“Болор цом-2015” яруу найргийн наадам өнөөдөр 33 дахь удаагаа СТӨ-нд болно. Тус наадамд 156 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 33-ыг нь эхний даваанд тэнцүүлж, тайзан дээр шүлгээ унших эрх олгосон. Тэдэнтэй Ардын уран зохиолч болон “Болор цом”-ын эзэд өрсөлдөж, шүлгэн хүлгээ уралдуулах хүсэлтэй бол ямар ч шалгаруулалтгүй урилгаар оролцдог уламжлалтай.
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Л.Моломжамц нар энэ наадамд оролцохоо зохион байгуулагчдад албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн Х.Эрдэнэбаатар Ховдын цэнхэр хязгаараасаа "ногт ганзагалж" ирсэн бололтой “Өнөөдөр болох наадамд би нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлна даа” гээд МЗЭ-ийн хорооны Нарийн бичгийн даргаас наадамд оролцох батламж буюу мандатаа аваад гарч байсан. Тэгэхээр өнөө орой болох найргийн наадмаас "Болор цом"-ын шинэ эзэн мэндлэх үү, хошой эзэн тодрох уу гэдгийг харах л үлдлээ.
Х.Эрдэнэбаатар "ногт ганзагалж" иржээ | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.