Шууд Chart

Белгид дугуйн спортын ДАШТ үргэлжилж байна

2016-02-02 16:53:08

Белги улсын Хойсден-Зольдер хотноо дугуйн спортын ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн элит ангилалд 20 гаруй орны 61 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс зохион байгуулагч орны тамирчин Вуут Ван Эйрт нийт замыг нэг цаг 5.52 секундын хугацаанд туулж, түрүүлснээр анх удаа дэлхийн аварга болов. Тэрбээр өнгөрсөн оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ. Хоёрдугаар байрт Нидерландын тамирчин, 2015 оны Европ тивийн аварга Лаарс Ван Де Хаар бариалсан юм. Гуравдугаар байрт мөн л эзэн орны тамирчин, Кевин Паулс нэг цаг 6.27 секундын амжилтаар шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд өдгөө 22 нас хүрч байгаа Нидерланд улсын тамирчин Талита Де Йонг нийт замаа 41 минут, 03 секундын хугацаанд туулж, алтан медалийн эзэн болов. Хоёр, гуравдугаар байрыг Францын тамирчин Каролине Мани 41 минут 17 секунд, Белгийн тамирчин Санне Кант нар эзэлсэн юм.

Сонирхуулахад, ирэх оны энэхүү тэмцээн Люксембургын вант улсад болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Белгид дугуйн спортын ДАШТ үргэлжилж байна   
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй