
Эрүүл мэндийн сайд асан Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудаснаа удахгүй тохиох Сар шинийн хоол хүнсний талаарх бодлоо илэрхийлжээ. Тэрбээр:
Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон бодвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал, 200 мл хийжүүлсэн ундаа 84 ккал гэж тооцогдож байна. Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоож, нэг стакан ундаа уухад тэр өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна.
Монголын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж, 54.4 хувь хүрчээ. Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр-аар жинг (өөх) нэмэгдүүлдэг. Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 калори илчлэг шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм.
Цагаан сараар нэг хүн өдөрт 4000 ккалори илчлэг авдаг | ||
Үзсэн: 1667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.