Шууд Chart

“Хөөрөг даалин” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2016-02-03 16:01:37

Монголын үндэсний музейд “Хөөрөг даалин” үзэсгэлэн энэ цаг мөчид нээлтээ хийж байна. Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 гаруй үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг үзэгчдэд толилуулж байна.

Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөг, уран нарийн хийцтэй урлаж шагласан даалин зэрэг үзмэрүүд багтаж байгааг Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Н.Баярсайхан онцоллоо. 

Нэмж хэлэхэд, хөөргөнд хийдэг тамхи нь алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай. Шинэ тивийг нээснээс хойш 16 дугаар зуунд Европод дэлгэрч улмаар 17 дугаар зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад, Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн байна. Эндээс тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтэрчээ. Харин 18 дугаар зуунаас эхлэн Монгол түмний мэндлэх, хүндэтгэх ёсонд “хөөрөг зөрүүлэх” болжээ. 

Нийтэлсэн: Б.Отгон-Эрдэнэ

“Хөөрөг даалин” үзэсгэлэн нээлтээ хийлээ   
Үзсэн: 4101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-04 10:35
Сайхан түүхт дурсгал уайна да хэддүгээр зууны хөөрөг бэ өндөр шаазан нь

Бидэнтэй нэгдээрэй