Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн

2016-02-03 16:21:41

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа шөнөдөө жиндүү хүйтэн хононо.

2016 оны хоёрдугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна.  Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 70 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо  тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 03-ны 20 цагаас хоёрдугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө    25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 15-17  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 05-наас хоёрдугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6,7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-наас хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй