
Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын футзалын УАШТ-ий хаалтын ажиллагаанд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа оролцож шагналаа гардууллаа. Дээрх тэмцээн нэгдүгээр сарын 25-наас энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн билээ. Тус тэмцээнд таван насны ангилалд 50 баг оролцсон бөгөөд тэмцээний хамгийн өндөр буюу 60-аас дээш насны ангилалд “Сансар” баг алтан медаль хүртсэн юм. Энэхүү багийг Ж.Гүррагчаа санаачлан байгуулсан. Иймд өөрийнхөө нэрэмжит шагналыг МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж гардуулсан юм.
Улсын баатар Ж.Гүррагчаа шагналаа гардууллаа | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.