
Испаний цомын аварга шалгаруулах 114 жилийн түүхтэй Копа дел Рэй тэмцээний хагас шигшээгийн тоглолтууд өнгөрсөн хоёр өдөр боллоо. Эхний тоглолт “Барселона” “Валенсиа” багтай өрсөлдөж “Барселона” өрсөлдөгчөө 7:0 харьцаагаар буулгаж авсан юм. Харин өнгөрсөн шөнө “Севилья” баг “Сельта”-г 4:0-ээр хожиж шигшээ тоглолтонд үлдэх эрхээ нэг шатаар ахиулав. Тодруулбал эхний гоолыг нэгдүгээр үеийн төгсөлд Франц хамгаалагч А.Рэми оруулж, “Севилья” баг тэргүүлсэн. Харин хоёр дахь үед мөн л “Севилья” багийн давамгайлал дор болж Франц довтлогч К.Гамейро гурван минутын зайтай хоёр гоол оруулсан бол тоглолтын эцсийн цэгийг Дани хагас хамгаалагч М.Крон-Дель 87 дахь минутанд оносон юм.
Тус тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолт ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт явагдана.
Копа дел Рэй тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.