
Францын нийслэл Парис хотноо олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн маргааш, нөгөөдөр болно. Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөх юм. Монголын тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нараар ахлуулсан 20 бөх зодоглоно.
Эрэгтэй
60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг: Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар
90 кг: Л. Отгонбаатар
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Б.Тэмүүлэн
Эмэгтэй
48: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, А.Цолмон
57 кг: Д.Сумьяа
63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
-70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: О.Жавжмаа
“Их дуулга”-д манай 20 бөх зодоглоно | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.