
МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом-33” яруу найргийн наадам хэдхэн хоногийн өмнө зохиогдож, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар түрүүлсэн билээ. Тэрбээр Янжинлхам бурханы өлмийд сөгдөж, цомоо гардсан оройдоо машинаа граждаа байрлуулж түгжээд утсаа салгаж, гэрийнхэндээ хайчихаа хэлэлгүй алга болжээ. Иймд гэр бүлийнхэн нь ихэд санаа зовж, цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг бараг эхлүүлэхээр зэхэж байна. Тэд найзуудаас нь сурагласан боловч зарим нь “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн бол бусдынх нь утас ч холбогдохгүй байгаа аж.
Сүүлийн жилүүдэд дээрх наадамд байр эзэлсэн найрагчдын тухай сөрөг яриа маш ихээр дардаг болохоор тэр үүнээс зугтав уу, шагналаа тэмдэглээд хотоос зайдуухан амралтын газар бүгэв үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
“Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатарыг хайж байна | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.