Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Тив, дэлхийн рекорд шинэчилсэн пауэрлифтингийн УАШТ

2016-02-05 17:50:28
Error loading player: No playable sources found

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан УАШТ-ийг хүчний шахалт, таталт, суулт гэсэн гурван төрөлд МҮЭСТО-ны “Тэмүүжин” спортын зааланд явууллаа. Энэхүү 10 дахь удаагийн тэмцээнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тэрбээр тэмцээний нээлтийн үеэр ирж, баг тамирчиддаа урам зориг хайрласан юм.

Тэмцээнд 33 багийн 270 гаруй тамирчин өрсөлдсөний 30 орчим хувь нь өсвөр үеийнхэн байлаа. Энэ нь тус спортод залуу үеийнхэн хүч түрэн орж буйг харуулж байна. Энэ үеэр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Стронг” клубын тамирчин ОУХМ Б.Чимэдцэрэн 334 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Мөн -120 кг-д газраас таталтын төрөлд Т.Саяпола 320 кг-ыг татаж улсын дээд амжилт, -83 кг-д М.Галсайхан 318 кг-ыг татаж Ази тивийн дээд амжилтыг эвдлээ. Үүгээр зогсохгүй +120 кг-д Б.Алтангэрэл шахалтын төрөлд 350 кг, суултын төрөлд 420 кг-ыг дааж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэмцээний насанд хүрэгч, залуучуудын багийн дүнг “Стронг” клуб тэргүүлж, Орхон аймаг, “Хархорин” клуб удааллаа. Харин өсвөр үеийнхний багийн дүнг Өвөрхангай аймаг тэргүүлж, Төв аймаг, Налайх дүүргийн “Хүннү” клуб удаалав.   

Тэмцээний дүн:

Залуучууд, эрэгтэй

59 кг

1.М.Батмөнх /Хархорин/

2.Б.Баттамир /Налайх дүүргийн Хүннү/ 

3.Б.Ганцоож /Орхон аймаг/

66 кг:

1.Б.Лхагвахүү /Стронг/

2.Г.Гантигхүрэл /Налайх дүүргийн Хүннү/

3.Э.Үүрцайх /Орхон аймаг/

-74 кг:

1.О.Сугар /Стронг/

2.П.Рэнцэндорж /Женус/

3.Д.Будрагчаа /Өвөрхангай аймаг/

-83 кг:

1.Б.Дүгжид /Стронг/

2.Б.Мөнгөнхуяг /ЗБТС/

3.Б.Отгонбаатар /Өвөрхангай/

-93 кг:

1.Л.Дөлхүү /Орхон аймаг/

+93

1.М.Дорж /Орхон аймаг/

2.Х.Баасанбат /Орхон аймаг/

3.Б.Анхбат /Дорноговь аймаг/

Эмэгтэй

63 кг:

1.О.Орхонтуул /Өвөрхангай аймаг/

2.А.Долгор /Төв айма/г 

3.Б.Нямжав /Хархорин/

Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүд

57 кг:

1.Д.Лхамноржмаа /Орхон аймаг/

2.Т.Даваа /Стронг/

3.Ч.Аюушжаргал /Женус/

63 кг:

1.Г.Отгонтуяа /Стронг/

2.З.Сарантуяа /Дэрэн боди/

+63 кг:

1.Б.Дулмаа /Стронг/

2.Н.Баяржаргал /Багануур дүүрэг/

3.Г.Лхамсүрэн /Өвөрхангай аймаг/

М-2

74 кг:

1.С.Энхбат /Тайхар/

2.Д.Бямбадорж /Орхон аймаг/

3.Г.Чахар /Межик жем/

М-1

83 кг:

1:Б.Батзэвэг /Элит/

2.Г.Насанбат /Орхон аймаг/

3.Г.Алтанхуяг /Замын-Үүд/

93 кг:

1.Н.Алзахгүйбаатар /Элит/

2.Д.Наранбаатар /Хархорин/

3.Д.Батцэнгэл /Стронг/

-105кг

1.Д.Өлзий-Орших /Стронг/

2.Л.Ариунжаргал /Замын-Үүд/

3.Ц.Баясгалан /Хархорин/

-120 кг:

1.Р.Жаргалсайхан /Тайхар/

2.Ц.Үүрцайх /Орхон/

3.Д.Отгонбаатар /Багануур дүүргийн “Дөрвөлжин”/

+120 кг:

1.П.Болдбаатар /Тайхар/

2.Ц.Баярхүү /Стронг/

3.Х.Ууганбаяр /Денамик/

М-2

-74 кг:

1.Д.Болдбаатар /Орхон аймаг/

2.Б.Цэвэгмид /Замчин/

3.А.Дуулгай /Хилчин/

-83 кг:

1.Д.Намхайдорж /Хилчин/

2.С.Жаргалсайхан /Дархан жем/

3.Ш.Бат-Эрдэнэ

+83 кг:

1.Д.Энхжаргал /Тайхар/

2.Я.Амаржаргал  /Межик жем/

3.Ц.Бямбацоож /Голден жем/

Өсвөр үе, хөвгүүд

59 кг:

1.Б.Батхүү /Налайх дүүргийн Хүннү/

2.А.Мөнхбаатар /Өвөрхангай аймаг/

3.Г.Жигжид төв

-66 кг:

1.Г.Сүхбат /Төв аймаг/

2.О.Эрхэмбаяр /Булган аймаг/

3.Э.Мягмарсүрэн /Орхон аймаг/

-74 кг:

1.Б.Батбаяр /Бумба-Од/

2.Х.Төртайван /Женус/

3.Г.Мөнхтэмүүлэн /Төв/

+74 кг:

1.Б.Базаргарьд /Дархан-Уул/

2.Г.Батжавхлан /Стронг/

3.А.Учрал /Феникс/

Охид

-47кг:

1.Г.Баянсүрэн /Өвөрхангай аймаг/

2.А.Энэрэлт /Булган аймаг/

57 кг:

1.С.Лхам /Өвөрхангай аймаг/

2.А.Буяндэлгэр /Төв аймаг/

3.Ө.Энх-Амгалан /Булган аймаг/

+57 кг:

1.Б.Цогзолмаа /Өвөрхангай аймаг/

2.Б.Цолмон /Налайх хүннү/

3.П.Юмжирмаа /Төв аймаг/

Насанд хүрэгчид, эрэгтэй

59 кг:

1.Т.Отгонбаяр /Төв аймаг/

2.Д.Саруул /Хархорин/

3.С.Баярбат /Дархан хүчтэн/

66 кг:

1.Б.Баярбаатар /Стронг/

2.Д.Батсүх /Төв аймаг/

3.Д.Баттогтох /Орхон аймаг/

74 кг:

1.Б.Мянганбаатар /5D/

2.Л.Ганбаатар /Стронг/

3.Б.Батболд /Шонхор/

-83 кг:

1.М.Галсайхан /Стронг/

2.С.Булган-Эрдэнэ /Булган/

3.Б.Гансүх /Хархорин/

-93 кг:

1.Т.Амарзаяа /Хархорин/

2.Р.Шинэбаяр /Хархорин/

3.М.Батбаяр /Стронг/

-105 кг:

1.Ш.Чанарав /Стронг/

2.Ш.Батзул /ЗБТС/

3.А.Нямдорж /Стронг/

-120 кг:

1.Б.Чимэдцэрэн /Стронг/

2.Б.Гантулга /Стронг/

3.Б.Гансүх /Хархорин/

+120 кг:

1.Д.Алтангэрэл /Хархорин/

2.Г.Анхбаяр /Мустанг/

3.С.Батхүрэл /Хархорин/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тив, дэлхийн рекорд шинэчилсэн пауэрлифтингийн УАШТ  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй