Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.02.07/

2016-02-07 07:00:00
Error loading player: No playable sources found

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 29. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Онцгой аз амжилттай. Гэвч үдээс хойш таны зөрүүд зан ноцтой алдаа эсвэл үл ойлголцлын шалтгаан болно. Таныг хайрлаж тусладаг хүмүүсийг өөрөөсөө бүү түлх. Азтай байгаа хэдий ч мөрийтэй тоглоом бүү тогло. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүл. Өнөөдөр л амьдралдаа маш том алхам хийх боломж гэдгийг санаарай. Та хоёр бие биенээ буруугаар ойлгосон байж болох тул асуудлыг шийдвэрлэх анхны алхамыг та л хийх хэрэгтэй. Хэрэв хайртай хүн тань гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байгаа бол та тэдний дунд зуучлагчын үүрэг гүйцэтгэгч болж магадгүй байна.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр гэртээ болон гэр бүлийнхэндээ зориулан эд зүйлс худалдан авах эргэн дурсах, тэдэнтэйгээ ширээний ард суун ярилцахад тохиромжтой. Хамт олон чинь таны хувьд бараг л гэр бүлийн гишүүд гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь сайн үлгэр дуурайл болно. Ганцаар тайван амрах цаг биш тул найз нөхдөө гэртээ урь. Янаг амрагийн харилцаанд зөрчилт нөхцөл байдал үүсч, сэтгэл дундуур явах бололтой. Улмаар зам замаа хөөж ч магадгүй. Гэхдээ хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Хайр дурлалын асуудал мөн гэр бүл болоход таатай өдөр. Хайрттайгаа итгэл найдвар, сайн сайханд тулгуурласан харьцаатай байх нь сэтгэлд санаанд эергээр нөлөөлнө. Өөртөө болон бусдад баяр баясгалан авч ирэх хэсгийн сайн арга нь авахаасаа илүү өгөхөд оршино. Хэнд ч өндөр шаардлага бүү тавь.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр та хэвийн өдрүүдээс арай илүү унтана. Та сэргэлэн байж, маргаашаас эхлэх ажлын долоо хоног, энгийн стрессийг түвэггүйхэн давж чадахаар байна. Найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч ур чадварыг нээнэ. Залуус спортын арга хэмжээнд оролцох нь танд бахархах сэтгэл төрүүлнэ. Мөн шинэ хоолны дэглэм, шинэ дасгал хөдөлгөөн болон шинэ ажлыг амжилттай эхэлнэ.


Арслан (7/23-8/22)   

Амар амгалангийн өдөр. Өнөөдөр та нөхцөл байдлын удирдагч нь байж чадна. Гэр бүлийн бага зэргийн зөрчил үүсэх боловч таны талд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ. Урт хугацааны аялал жуулчлалд явахыг хориглоно. Энэ өдрийг тайван амарч, дуртай зүйлээ хийж өнгөрүүл. Харин усанд сэлэх, мод огтлох зэргийг хийхэд таагүй байна. Гэр бүлийн уур амьсгалд өөрчлөлт гарахгүй.


Охин (8/23-9/22)   

Хайртай хосууд хоорондоо муудалцаж, гэр бүлийн харьцаанд үл ойлголцох байдал үүсч болзошгүй байна. Найз нөхөд, түншүүдтэй холбоотой сэтгэл гонсойлгосон зүйл тохиолдоно. Энэ өдөр төсөөлөн бодох чадвар, уян хатан байдлыг илэрхийл. Нөхцөл байдал танаас илүү хүчтэй байхыг шаардана. Санаагаар бүү уна. Ихээхэн хэмжээний өр бүү тавь.


Жинлүүр (9/23-10/22)   

Дотнын хүмүүстээ анхаарал хандуул. Хайр хүндлэлээ илэрхийлэхээс бүү ич. Эдгээр хүмүүс үргэлж таны талд байдаг. Таны амьдрал маш том үүрэг роль үзүүлж болох нөхцөл байдал бүрэлдэн бий болох, аль эсвэл хэн нэгэнтэй танилцана харин тэр бүхнийг сайнаар, аль эсвэл муугаар эргүүлэх нь зөвхөн танаас л шалтгаална. Бүх зөрчилдөөний үңдэс суурь нь сэтгэлээ илэрхийлэхдээ та ихээхэн биеэ барьдагт оршино. Илэн далангүй бай.


Хилэнц (10/23-11/21)   

Гэр бүлийн амьдрал амгалан тайван. Мөн санхүүгийн хувьд ч хангалуун байна. Ойн баяр тэмдэглэх, шагнал гардуулахад тохиромжтой. Ямарваа нэгэн зүйлд зөвшилцөх, бүтээлч шийдвэр гаргах нь тустай. Хүүхдүүддээ анхаарал тавьж тэдэндээ их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Тэд нарт таны зөвлөгөө, тусламж тань хэрэг болох асуудлууд үүссэн байж болох юм.


Нум (11/22-12/21)   

Таны үйл ажиллагаа үр дүнг зохих ёсоор үнэлнэ. Олонход нь та өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олдоно. Хэрэв та хэрэгтэй хүмүүст нийт хүчин чадлаа нэгтгэх, үүргээ зөв хуваарилах, үзэл болдлоо зөв гэдэг тухай итгүүлж чадвал ажилдаа томоохон үр дүнг үзнэ. Бүх зүйл энгийн бүүр амжилттай мэт гаднаа харагдах боловч дотоод сэтгэлдээ түгших мөн ажлын ачаалал ихтэй байна. Магадгүй тааламжгүй байдал нь саяхан болсон зүйлээс таны сэтгэл санаанд нөлөөлөөд байж болох юм.


Матар (12/22-1/19)   

Дотоод ертөнцөө та сонирхох тул гаднаасаа бодлогоширсон дүр төрхтэй харагдана. Ийм байдал таны хүмүүстэй харьцах харьцаанд саад учруулахгүй. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа буулт хийх чадвараа сана. Харин өнөөдөр сэтгэл муутантай нөхөрлөхгүй байж муу бүхнээс хол байхыг хичээ. Мөн энэ өдөр гэнэтийн зүйлүүд гарч ирэх учир тайван хүлээж авахыг хичээ. Магадгүй амьдралд тань хэрэг болохгүй тийм хэн нэгэн хүнтэй танилцах болно.


Хумх (1/20-2/18)   

Нууц нандин мэдлэг олж авах, залбирал, мөргөл үйлдэх, ариусах, гэмшихэд таатай өдөр. Олонхи энэ ордныхон бурхны ивээл, тусламж дэмжлэгийг мэдэрнэ. Зарим нэг нь өөрийн зөв бурууг ялгаж чадахгүй болж бусдын бүх нүглийг өршөөнө. Өөрийнхөө тогтсон ойлголтыг эвдэж чадвал ямар ч асуудлаас баяр баясгаланг олох болно. Инээмсэглэхээ мартаж болохгүй шүү


Загас (2/19-3/20)

Таныг өнөөдөр чухал шийдвэр гаргахыг шаардана. Од эрхэс хамтрагчдаа тавих шаардлагаа сайтар тунгааж, хэрхэн засах эсвэл сайжруулах тухай бодохыг зөвлөж байна. Хуучин ажил хэргээ дуусгах, шинэ зоримог төслүүдээ тохиромжтой цаг болтол нь хойш нь тавь. Өнөөдрийн тантай танилцсан эсрэг хүйстэн танд зөв энерги авчрах бөгөөд түүнтэй удаан хугацаанд хамт байх болно.

 

 


Өнөөдрийн зурхай /2016.02.07/  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй