
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 1. Ангараг гараг. Тооно одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Зарим хүмүүс алдаа гаргана. Тиймээс та дүрмээр тоглох шаардлагагүй. Зарим хүмүүс таныг гүтгэх доромжлох байх, сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс холхон бай. Олонх энэ ордныхоны хувьд эрч хүч энергийн тэсрэлт болох тул энэ цаг үед хорт зуршлуудаасаа салахад хялбар байна. Сэтгэл засал, иллэг бариа хийлгэхэд сайн. Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай. Таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Од эрхсийн таагүй байрлал танд сөрөг нөлөө үзүүлж та бусадтай эвгүй харьцаж болзошгүй байна. Хэдийгээр энэ нь таны үнэн дүр төрх биш ч гэлээ өнөөдөр та бусдад буруугаар ойлгогдох нь бололтой. Тиймээс бусдад муу ширүүн үг хэлэх, гомдоох, ёжлох зэргээс зайлсхийхийг хичээ. Өөрийн цагийг үр бүтээлтэй зарцуулах тал дээр анхаарч, бусдын хатгалгад автахгүй байхыг одод зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Болзоо дотнын харилцаанд таагүй өдөр. Ууртай бүдүүлэг болно. Энэ занг тань тэсвэр тэвчээр тань дийлэхгүй. Аялал хийх, бичиг баримт бүрдүүлэх, хурим хийхэд таатай өдөр. Ихэнх энэ ордныхон санхүүгийн байдлыг тогтвортой гэж хэлэхэд хэцүү байх болно. Ажил болон гэртээ онцгүй өөрчлөлт хийснээс гэнэтийн зарлага гарч болзошгүй. Магадгүй томоохон таагүй зүйл тохион. Энэ нь таны эд хөрөнгөтэй холбоотой байна. Галын аюул, хулгай дээрэм байж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр таны хуримтлал, ашиг орлого нэмэгдэх хандлагатай. Мөнгөө банканд хадгалуулж ашигтай үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Та хадгаламжтай болж амжаагүй бол хуримтлал бий болгож эхэл. Эрч хүч, секс байдал нэмэгдэнэ. Бүтээлч ажилд тааламжтай гэж одод сануулж байна. Нөхцөл байдал таныг хүнд сонголтын өмнө тавина. Таны хувьд хамгийн гол зүйл бол хуримтлуулсан зүйлээ хадгалах явдал байна. Хорт зүйлсээс хол бай.
Арслан (7/23-8/22)
Ажилдаа анхаарлаа хандуулж, сайтар төвлөр. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээж өгөх болно. Эрүүл мэнддээ анхаарч, үнэтэй биеийн тамирын клубт бүртгүүлэхээсээ өмнө танд ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Магадгүй иог, бясалгал биеийн тамирын дасгалаас ч илүү үр дүнтэй байж болох юм. Спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд тэмцээнд орохоор шийднэ.
Охин (8/23-9/22)
Цагийг таатай өнгөрүүлэхийг хүссэн ч ажил хэрэг таныг зовооно. Таны зохион байгуулах чадвар өндөр байна. Ноёрхуу зангаасаа болж дотнынхонтойгоо муудалцах магадлалтай. Аливаад хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Онц чухал ажил хэргийг долоо хоногийн дунд хэр хүртэл хойшлуулаарай. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой өдөр.
Жинлүүр (9/23-10/22)
Гэрээс гадуур олон хүнтэй шуугиантай газар удаан байх нь таныг стресст оруулахаас өөр ямар нэгэн зүйлийг өгч чадахгүй. Түүний оронд найзынхаа ажилд тусалж түүнд зөвлөгөө өг. Ёс суртахууны зарчмаа хамгаалах, дотоод эрх чөлөө гэсэн уриан дор өнөөдрийг өнгөрөөх төлөвтэй. Таны хийж байгаа ажил тийм хурдан үр дүнгээ өгөхгүй байгаад сэтгэлээр унах хэрэггүй. Удахгүй тэрээр үр дүнгээ өгч эхлэх болно. Авьяас чадвараа бусдад харуулах боломж тохионо. Үүнийг гэхдээ хэтрүүлэхгүйгээр хийх хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та мэргэжлийн асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх ба танаас өөр хэн ч шийдэж чадахгүй асуудлыг нарийвчлан авч үзэх нь гарцаагүй. Ажлын хамтрагч эсвэл найз нөхдийн туслалцаатайгаар ашигтай санал авна. Энэ нь санхүүгийн эх үүсвэр олох эсвэл ажлын хүрээгээ солих болно, Аливаа асуудлыг маш сайн эргэцүүлэн бодож шийдвэр гаргаарай. Амжилт гаргахад тийм ч хялбар байхгүй болов уу. Өөртөө боломжийн хэрээр анхаарал тавьж, таныг хуурахыг оролдож буй хүмүүсээс хол байхыг сануулж байна.
Нум (11/22-12/21)
Өдрийн сүүлээр бүх зүйл санаснаар болохгүй. Хэдий тийм ч ажил төрлөө дуусгаж чадна. Харин санхүүгийн талаас ч карьерийн талаас таньд үр дүн гарахгүй. Ойрын хугацаанд ямар нэгэн нэмэлт санхүүгийн боломж олдоно гэж бүү найд. Тиймээс хянамгай бай. Таны бодолд буй тэр хүнээс санхүүгийн туслалцаа бүү ав. Учир нь хүйтэн харьцаа
Матар (12/22-1/19)
Нөөц бололцоогоо амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Олон энэ ордныхон өөрийн ажил хэргийн дадал туршлагаа амьдралын тодорхой асуудал шийдэх, мэргэжлийн үйл ажиллагаандаа үр бүтээлтэй ашиглаж чадна. Бусадтай илүү үр дүнтэй хамтран ажиллаж чадах өөртөө тохирсон салбарыг ол. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул өөрийн бодолтойгоо ганцаараа байж сэтгэл санаагаа тайвшруулаарай. Удирдлагатайгаа зөрчилдөх болно. Энэ нь та өөрийн бодол санаагаа тулгаснаас болсон байна.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр ямар ч хүнтэй харьцах арга эвийг нь олох, чухал түнштэйгээ харьцаа тогтоох, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэгт өлзийтэй сайн. Магадгүй таныг гайхалтай амжилт хүлээж байна. Эсвэл эсэргээрээ таны итгэл найдварууд нурж унах бөгөөд хичээл зүтгэл тань үр дүнгүй байна. Таны шаргуу зан, зүтгэл чинь байдлыг эсэргээр нь өөрчилж өдрийн сөрөг үр дагаварыг үгүйсгэнэ. Таны амжилт, ололтод туслаж, дэмжиж байдаг хүмүүсийг магтаж урамшуулахаа бүү март.
Загас (2/19-3/20)
Одоогийн тодорхой асуудлыг шийдэхэд өөрийн авьяас чадвараа ашиглан оновчтой шийдвэр гаргахыг одод танд зөвлөж байна. Энэ ордныхон хэн нэгнээс үл хамааран өөрийн гаргасан шийдвэртээ тууштай байж, ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийхийг одод сануулж байна. Шүүмжилсэн өнгө, хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Гэхдээ та ажил хэрэгч чанар, муу санадаггүй зангийнхаа ачаар харилцааг хэвийн болгоно. Өнөөдөр эсрэг хүйсний хүмүүстэй яриа нийлэхгүй байх.
Өнөөдрийн зурхай /2016.02.09/ | ||
Үзсэн: 463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.