
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.
2016 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 28-32 хэм, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 08-наас хоёрдугаар сарын 12-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 8-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 11-нд буюу Шинийн 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.