Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

2016-02-07 15:12:13

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинийн 2-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч шинийн 3-наас  тэнгэр муудна.


2016 оны хоёрдугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 9 хэм, 20 цагт 11 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2016 оны хоёрдугаар сарын 07-ны 20 цагаас хоёрдугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 17-22 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр явган цасан шуурга шуурна. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 8-10  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө   6-8 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 09-наас хоёрдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв  

 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй