Шууд Chart

Сар шинийн өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан төлөв

2016-02-08 14:14:20

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээг тоймлон хүргэж байна.


2016 оны хоёрдугаар сарын 08-аас хоёрдугаар сарын 15-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Шинийн 2, 3-наас цасан шуурга шуурч хүйтэрнэ-


Баруун аймгуудын нутгаар:  9-нд нутгийн баруун хэсгээр, 10-11-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 12,14-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-11-нд зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18 м/с хүрч шрүүснэ. 8-9-нд хүйтний эрч сулрах ч 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.  


Төвийн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12,14-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с, 11-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч эрс сулрах ч 11-нээс хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм өдөртөө 24-29 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.     


Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12,14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 12-14м/с, 11-12-нд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч эрс суларна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цааш ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 11-12-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим газраар 18м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногт хүйтний эрч эрс сулрах ч 12-ноос хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 


Улаанбаатарт:


Сар шинийн өдрүүд дэх цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй