Шууд Chart

Маргааш баруун зүгийн нутгийн ихэнх хэсгээр цасан шуурга шуурна

2016-02-09 15:33:53

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгийн хойд хэсэг, Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун зүгийн нутгийн баруун хэсэг, маргааш өдөр баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.


2016 оны хоёрдугаар сарын 09-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт  3 хэм,  20 цагт  7 хэм  хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 62 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2016 оны хоёрдугаар сарын 09-ний 20 цагаасхоёрдугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 30-35 хэм, хүйтэрч өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 1-3  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд     6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

   11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13,14-нд төв, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулс, Олон нуурын хөндий, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Маргааш баруун зүгийн нутгийн ихэнх хэсгээр цасан шуурга шуурна  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй