
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны хоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 хэм, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгороор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13,14-нд төв, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулс, Олон нуурын хөндий, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Өнөөдөр Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.