Шууд Chart

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна

2016-02-12 08:48:16

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэн нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.


2016 оны хоёрдугаар сарын 12-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, төв болон говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Завхан голын эхээр 31-36 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 15-17 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 13-ноос хоёрдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 13-15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган  шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 36-41 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй