Шууд Chart

Буудлагынхан эрх олгох сүүлчийн тэмцээндээ амжилт муутай оролцлоо

2016-02-12 14:11:41

Энэтхэгийн Дели хотноо "Рио-2016" олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн сүүлийн тэмцээнээс манайхан нэмж эрх авч чадсангүй. Энэхүү тэмцээнд манайхан эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон билээ. Тодруулбал, 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд ОУХМ Х.Бямбабаатар, 10 метрийн урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа нар хамгийн өндөр амжилт буюу VI байрт шалгарсан. Гэхдээ тэд дээрх тэмцээнээс хоёроос гурван эрх нэмж авах зорилготой явсан юм.

Бразилийн Рио Де Жанейро хотод ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны XXXI дэх олимпийн наадамд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул (хоёул гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нар өрсөлдөнө. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буудлагынхан эрх олгох сүүлчийн тэмцээндээ амжилт муутай оролцлоо   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй