
Италийн Ром хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаан болж, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д П.Лхамдэгд хүч үзэж хүрэл медаль хүртлээ. Мөн +78 кг-ын жинд О.Жавзмаа шагналт VII байрт орсон.
Дээрх хоёр тамирчнаас гадна 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид алт, 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, А.Цолмон нар хүрэл медаль хүртсэнээрээ 29 орны баг тамирчдаас жагсаалтаараа гуравдугаарт бичигдсэн юм. БНХАУ-ын тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, Италийнх нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэнээрээ эхний хоёр байрыг эзэллээ.
Монголын эмэгтэй жүдочид багаараа гуравдугаар байрт жагслаа | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.