
Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн шилдэг тамирчдын чансааг шинэчилжээ. 14 жингийн ангилалд явуулсан тус чансааг манайхаас нэлээн хэдэн бөх тэргүүлэв. Тодруулбал, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа нар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш жингээ тэргүүлж байгаа бол “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн ОУХМ Д.Төмөрхүлэг эрэгтэйчүүдийн 66 кг-ийг манлайлж байна. Шинэ чансаагаар Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болдбаатар 1978 оноотойгоор эрэгтэйчүүдийн 60 кг-ийн 330 жүдочийн эхний гуравт бичигдсэн бол мөн энэ жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Амартүвшин 1392 оноотойгоор 11-т, Ц.Цогтбаатар 619 оноотойгоор 31-т, 66 кг-д чамгүй амжилт гаргаж яваа Д.Алтансүх 930 оноотойгоор чансааны 16-д, 73 кг-д Олимпийн хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир 400 жүдочоос 10-т, Г.Одбаяр 1090 оноотойгоор 14-т, 81 кг-д О.Ууганбаатар 820 оноотой 22-т, Н.Дагвасүрэн 666 оноотой 29-д бичигдэв.
Манай жүдочид дэлхийн чансааг тэргүүлж байна | ||
Үзсэн: 1672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.