Шууд Chart

Уулын цанын слалом ангилал үргэлжилж байна

2016-02-16 11:16:29

Уулын цанын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн өнгөрсөн оны аравдугаар сард Швейцарь улсад эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом ангиллын ээлжит гараа болж, ДАШТ-ий хошой аварга, 2014 оны Сочигийн өвлийн олимпийн алтан медальт, АНУ-ын тамирчин Микеала Шиффрин түрүүлэв. Ингэснээр тэрбээр нийлбэр дүнгээр 300 оноотой болж, зургаадугаар байрт бичигдлээ. Түүний араас Францын тамирчин  Настасиа Ноненс бариалсан юм. Тэрбээр 45 секунд хоцорч, өөрийн оноонд 80-г нэмж, нийлбэр дүнгээр 297 оноотойгоор долоодугаар байрт жагслаа. Гуравт Канадын тамирчин Ганнон Марие-Мичеле нэг минут 29,70 секундын амжилт үзүүллээ. Энэ ангилалд тодрох аварга гурван гарааны дараа нэрлэгдэх бөгөөд тэмцээн ирэх сарын 20-нд өндөрлөнө. Одоогоор зургаан төрөлд 44 гараа явагдаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уулын цанын слалом ангилал үргэлжилж байна  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй