
Хоёрдугаар сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох мэдээ, материалын тоймыг уншигч танаа хүргэе.
“Өнөөдөр” сонинд “Ирээдүйд үлдээх хөрөнгө” нийтлэл, “Тунгалаг Тамирын хөвөөнд зогсох Ч.Лодойдамба” дурсамж ярилцлага зэргийг онцолжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Баярцогт нарын ярилцлага, “Одод түгсэн шөнө” уран зургийн нийтлэл, “Япончуудад итгэлийн гал авчирлаа Котошёогикү” зэрэг сурвалжлагыг нийтэлжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн ордон цэцэрлэг биш”, “Валютгүй эдийн засагт төгрөгийн ханш чангарахгүй” нийтлэл, “Хүүтэйгээ аян замд” аян замын тэмдэглэл нийтлэгдсэн байлаа.
“Зууны мэдээ” сонинд “Газ өсвөр үеийнхний үхлийн шалтгаан болж байна” нийтлэл, “Шүүхэд маргаан үүссэн учраас “Сентерра гоулд” олборлолт явуулах эрхгүй” ярилцлага зэрэг сонирхолтой материал багтжээ.
“Засгийн газрын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Тохиромжгүй үеийг алдалгүй ашиглахсан”, “Гадаад иргэнтэй гэр бүл болсон 170 монгол байна”, “Айсу Оскар” зэрэг нийтлэл хэвлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.