
Цагаан өмсгөлтнүүд энэ оны анхны гран при тэмцээнээ Германы Дюссельдорф хотод энэ сарын 19-21-нд хийнэ. Үүнд манайхаас 22 тамирчин хүч үзэх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, 73 кг-д С.Ням-Очир, Н.Хадбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, Г.Алтанбагана, -100 кг-д Н.Түвшинбаяр, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар багтжээ.
Жүдочид энэ оны тэмцээнээ Германаас эхэлнэ | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.