Шууд Chart

Путины зурагтай футболка өмссөн хөлбөмбөгч шийтгүүлнэ

2016-02-18 10:59:49

Оросын “Локомотив” багийн тоглогч Дмитрий Тарасов Ерөнхийлөгч Владимир Путины зурагтай футболка өмссөн нь маргаан дагууллаа. Энэ асуудал Истамбул хотноо болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр болжээ. Тэрбээр “Хамгийн эелдэг Ерөнхийлөгч” гэж бичсэнд нь Туркийн фанатууд уурлаж, “Локомотив” багийн автобус руу лонх шидэж танхайрсан байна. Түүнчлэн Анкарагийн хэвлэлүүд хөлбөмбөгчийн үйлдлийг “суртал ухуулга” хэмээн мэдээлжээ.

Европын хөлбөмбөгийн холбоо тэмцээний үеэр улс төрийн мэдэгдэл хийхийг хориглодог тул тус холбоо нь Дмитрий Тарасовийг ямар нэгэн шийтгэл хүлээх ёстойг ч анхуурлсан. Гэхдээ чухам ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхойгүй байна. Дмитрий Тарасов "Путин бол манай улсын Ерөнхийлөгч. Би түүнийг хүндэлж, дэмжиж буйгаа илэрхийлэхийг хүссэн” хэмээн өөрийгөө зөвтгөжээ. 

Хөлбөмбөгийн тоглолтод Туркийн “Fenerbahce” баг “Локомотив”-ийг 2:0-ээр хожсон билээ. Европын лигийн энэхүү тэмцээн нь Туркийн арми Оросын онгоцыг сөнөөснөөс хойш хоёр орны хооронд болсон спортын хамгийн том нөхөрсөг тоглолт байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Путины зурагтай футболка өмссөн хөлбөмбөгч шийтгүүлнэ  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй