
Спортын холбоодын өсвөрийн тамирчдын төлөөлөгчид Япон улсад олимп-спортын аялалаа энэ сарын 22 хүртэл үргэлжлүүлнэ. Тэдний энэхүү аялал энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилгаар “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хороо, Монголын Үндэсний олимпийн хороо, Япон Улсын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж буй "Jenesys-2.0” хөтөлбөрийн дагуу 17 спортын холбооны төлөөлөл болсон өсөх ирээдүйтэй өсвөрийн тамирчдыг сонгосон юм. Тодруулбал, Монголын триатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатараар ахлуулсан Д.Дашнамжил байт харваа, Б.Бадам-Очир хөнгөн атлетик, Ц.Батзул бейсбол, Б.Мишээл бокс, М.Мөнхтулга туялзуур сэлэм, Р.Билэгжаргал ширээний теннис, Д.Амгаланбаяр таеквондо, Б.Халиунаа бадминтон, Х.Сугаржав дугуй, Б.Хонгорзул жүдо, Б.Мөнхсайхан гимнастик, Е.Бямбабүтэд регби, Д.Энхжин талбайн теннис, З.Намдуун буудлага, С.Будсүрэн волейбол, М.Анхцэцэг хүндийг өргөлт, Б.Чимгээ чөлөөт бөхийн төрлөөр оролцоно.
Тэд Японы спортын холбоотой танилцаж, зарим арга хэмжээнд оролцох юм.
Өсвөрийн тамирчдын Япон дахь аялал үргэлжилж байна | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.