
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ, эмэгтэйчүүдийн ХIХ аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотын “Bangkok Youth Center” спорт цогцолборт хоёр дэвжээн дээр явагдана. Хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Б.Нямгэрэл, 75кг-д “Хүч” спорт хороо, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар зодоглолоо. Түүнчлэн сонгомол бөхийн 59, 71, 85 кг-ын жинд өрсөлдөх тамирчид дэвжээнд гарсан юм.
Б.Нямгэрэл эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Энэтхэгийн Анитатай таарч ялагдсан бол, О.Бурмаа Узбекстаны Лалахан Оринбаеваг ялж, хагас шигшээд Казахстаны бөхийг өвдөглүүллээ. Ийнхүү тэрбээр нээлтийн үйл ажиллагааны дараа алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Нээлт 19:00 цагт болно.
О.Бурмаа алтан медалийн төлөө хүч үзнэ | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.