Шууд Chart

Ронда Роузи амиа хорлохыг завджээ

2016-02-18 17:54:01

Спортын ертөнцийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг, UFC-ийн аварга асан Ронда Роузи амиа хорлохыг завдаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австралийн Мельбурн хотноо болсон тулаанд Холли Холмтой өрсөлдөөд аваргын бүсээ алдсан. Тиймээс энэ ялагдалдаа сэтгэлээр унаж, бүх зүйл утгагүй мэт санагдсандаа өөрийгөө ийнхүү егүүтгэхээр амралтын өрөө рүүгээ оржээ. Гэтэл тэр өрөөнд найз залуу Трэвис Броунэг нь хүлээгээд сууж байж. Тэр үед Ронда Роузид “Би энэ хүний хүүхдүүдийг төрүүлж өгөх ёстой. Цааш амьдрах ч болно” гэсэн ухаарал төрснөөр өмнөх бодлоо өөрчилжээ.

Тэрбээр спортын замналаа жүдогоор эхэлж, 2007 оны Рио де Жанейрод болсон ДАШТ-нд  70 кг-ын жинд барилдаж мөнгө, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль зүүснээрээ олимпийн наадмаас жүдо бөхөөр медаль хүртсэн АНУ-ын анхны эмэгтэй тамирчин болж байв.

Гэхдээ тэр UFC руу урваснаар алдар нэрийг илүү олсон. 2011 оны гуравдугаар сараас мэргэжлийн зодоонч болж, 12 удаа тулалдахдаа нэг ч ялагдаагүй байсан билээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Оны шилдэг эмэгтэй тамирчин”, “Хот 100 бүсгүй”, “Спортын хамгийн үзэсгэлэнт тамирчин” зэрэг өргөмжлөлийг ч хүртсэн. Амиа хорлохыг завдсан тухайгаа саяхан “Эллен ДеЖенерес” телевизийн шоунд оролцохдоо хэлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ронда Роузи амиа хорлохыг завджээ  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй