Шууд Chart

О.Бурмаагийн алтан медалийн буухиаг өнөөдөр хэн залгуулах бол

2016-02-19 09:51:23

Тайландын Бангкок хотноо өчигдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ. Тэрбээр 75 кг-ын жинд хүч үзсэн бөгөөд Узбекстан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд Японы Рио Абег 2:0-ээр хожин аваргалсан юм. ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаагийн хувьд Азийн аваргаас гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан билээ. Түүний хувьд Монголоосоо дээрх тэмцээнээс алтан медаль хүртсэн чөлөөт бөхийн тав дахь эмэгтэй тамирчин болоод байна.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 жингийн барилдаан болно. Манайхаас 48 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Отгонтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 10.00-аас эхэлж, 19:30 цагаас медалийн төлөөх барилдаан болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Бурмаагийн алтан медалийн буухиаг өнөөдөр хэн залгуулах бол  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй