Шууд Chart

Ширэн бээлийтнүүд маргааш аваргаа тодруулна

2016-02-19 11:24:01

Ази тивийн хошой аварга Монгол Улсын  гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ маргааш өндөрлөнө. Тэмцээн өнгөрсөн даваа гарагт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн бөгөөд хот, хөдөөгийн 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж буй.

Жин тус бүрийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорсон бөгөөд хүрэл болон алтан медалийн төлөөх тулаан өнөөдөр 14:00, маргааш 12:00 цагаас эхэлнэ. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ширэн бээлийтнүүд маргааш аваргаа тодруулна  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй