
“Хасу Кат-2016” волейболын клубуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн “Эко спорт цогцолбор”-т эхэлнэ. Үүнийг Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран зохион байгуулах юм. Тэмцээний салхийг эрэгтэйчүүдийн “Сима”-“Эрчис тал” багууд хагалах бол дараа нь “Сэлэнгэ”-“Хасу Мегастарс-1”, “Эрчим”- “Алдар Алтайн барс”, “Хасу Мегастарс-2”-“Тэнүүн -Огоо” гэсэн баг таарчээ.
Маргааш "Эрчис тал"-"Хасу Мегастарс-1" эрэгтэй баг авхаалж самбаагаа сорино. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан баг өрсөлдөх бөгөөд энэ сарын 19, 20, 21, 24 болон 27-28-нд тоглолтууд явагдана. Нээлтийн үйл ажиллагаа маргааш болно.
Клубуудын аварга шалгаруулах волейболын тэмцээн өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.