
Error loading player: No playable sources found
Чөлөөт бөхийн ААШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
О.Оюунтуяа Солонгосын бөхийг цэвэр ялж хагас шигшээд Японы Аяака Итод 10:2-ээр хожигдож яваад цэвэр ялагдав. Ингэснээр хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуон Даотой оноолт таараад байна. З.Болортунгалагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн Вен Линг Ченийг цэвэр ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы тамирчин Сара Дошопод 17:6-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхтэй учраа таарав.
О.Оюунтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.