Шууд Chart

Ц.Нацагдорж агсанд зориулсан тоглолт болно

2016-02-19 16:02:29

Монгол Улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 65 насны ойн тоглолт Улсын Филармонийн их танхимд энэ сарын 26-нд болно. Дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн энэхүү тоглолтод “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурийн “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюит, “Нутгийн чулуу” зэрэг бүтээл тоглогдох юм.

Тэрбээр “Тунгалаг тамир” романыг мюзикль болгохоор зорьж байсан гэдэг. Түүнчлэн таван симфони, дөрвөн дуурь, хоёр бүжгийн жүжиг, морин хуурт зориулсан дөрвөн том бүтээл, 60 гаруй дууны аялгуу зохиосон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Нацагдорж агсанд зориулсан тоглолт болно  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй