
Серби улсын Нови-Сад хотноо явагдаж байгаа шатрын эрэгтэйчүүдийн их мастер цолны норм олгох аравдугаар зэрэглэлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний найман өргийн дараа эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 6.5 оноо авч нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангалаа. Улмаар түүний хувьд эрэгтэй их мастер цолны хоёр дахь нормоо биелүүллээ.
Шатрын эрэгтэйчүүдийн их мастер цолыг авахын тулд гурван норм биелүүлж, чансаагаа 2500-д хүргэх ёстой. Д.Номин-Эрдэнийн(2468) хувьд хоёр дахь болзлоо Сербид болж буй тэмцээнээс авлаа. Одоогоор манай эмэгтэй шатарчдаас эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Номин-Эрдэнэ нар аваад байна. Харин эрэгтэй их мастер цолны нормыг Д.Номин-Эрдэнэ хоёр дахь удаагаа биелүүллээ.
Сербид болж буй их мастер цолны норм олгох 10 дугаар зэрэглэлийн тэмцээнд БНХАУ, Серби, Болгар, Туркменистан, Монгол улсын нийт 10 шатарчин оролцож байгаагаас цорын ганц эмэгтэй шатарчин нь Д.Номин-Эрдэнэ юм. Түүний хувьд энэ жил 16 настай бөгөөд гэр бүлийн хамт Унгар улсад амьдарч байна.
Д.Номин-Эрдэнэ нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангалаа | ||
Үзсэн: 1922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.