Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-02-22 10:39:35

2016 оны хоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны дунд үеэр бага зэргийн цас орж явган шуурга шуурна -


Баруун аймгуудын нутгаар:  24, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. 22-24-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч ялангуяа 27-28-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 24, 26-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.


Зүүн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-24, 26-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм,  өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.


Говийн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-26-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 3861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
т1 [43.228.131.xxx] 2016-10-22 19:26
Худлаа мэдээлэл байна ш дээ он сар өдрөө харалдаа MNB муу юм аа
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2016-02-22 10:59
Баримжаа муутай юмаа. 20 ноос шуурна гээд бай сан одоо 26 гэх шиг.
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-22 10:56
хүн амынх нь талаас илүү нь амьдарч байгаа УБ хотын цаг агаарын мэдээг тусд нь гаргаж чаддаггүй юм байх даа
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-22 10:56
хүн амынх нь талаас илүү нь амьдарч байгаа УБ хотын цаг агаарын мэдээг тусд нь гаргаж чаддаггүй юм байх даа
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-02-22 10:56
хүн амынх нь талаас илүү нь амьдарч байгаа УБ хотын цаг агаарын мэдээг тусд нь гаргаж чаддаггүй юм байх даа

Бидэнтэй нэгдээрэй