
Японы телевизийн дөрөвдүгээр суваг буюу “Nihon” телевизийнхэн мэргэжлийн сүмогийн анхны Монгол бөхийн нэг Кёкүтэнзан Б.Энхбатын тухай баримтат кино хийнэ. Б.Энхбат энэ жил эх орондоо сар шинэ тэмдэглэх үед нь уулзаж, зураг авалт хийсэн байна. Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. Тиймээс төрсөн нутаг аав, ээж, ах дүүг нь ч багтаасан аж. Кино Японы үзэгчдэд тун удахгүй хүрэх гэнэ. Сонирхуулахад, Б.Энхбатыг Япончууд “Аараа” хэмээн хүндэтгэн дууддаг байжээ. Кёкүранзан гэх түүний анхны нэр нь “Ааранзан” гэсэн үгнээс улбаатай болохоор сүүлдээ “Аараа” болсон юм байна.
“Тухайн үед Кёкүранзан ганцаараа Японд үлдээгүй бол Монголчууд сүмогоор барилдахгүй байх байсан” хэмээн Японы мэргэжлийн сүмогийн нэр хүндтэй зүтгэлтнүүд дүгнэдэг.
Тэрбээр хаврын тэргүүн сарын шинийн найманд Бурхан Халдун ууланд гарч монгол эр хүний ёсоор хийморио сэргээн, бахархалт хайрхандаа хүндэтгэл үзүүлжээ.
Кёкүтэнзан Б.Энхбатын тухай баримтат кино гарна | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.