
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан УДЭТ-ын уран бүтээлчид "Чөлөөт хос" мюзикл, инээдмийн жүжгээ үзэгчдэд өргөн барих гэж байна. Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд 18:00 цагаас тоглогдох энэхүү жүжиг нь өнгөрсөн жил “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд нээлтээ хийж байсан билээ.
Гол дүр буюу Антония эхнэрт Ц.Баясгалан, Мамбреттод Э.Тодгэрэл, профессор нууц амрагт Г.Дөлгөөн-Аюуш тоглосон билээ. Найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажилласан юм.
“Чөлөөт хос”-ыг дахин тоглоно | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.