
Оман улсад 2016 оны дугуйн спортын цуврал тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 50 гаруй орны 141 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Италийн мэргэжлийн тамирчин Винкензо Нибили түрүүлэв. Тэрбээр 2014 оны дугуйн спортын хамгийн нэр хүндтэй “Тур Де Франс” уралдааны ялагч болж байсан юм. Өдгөө 31 настай түүний ард Францын тамирчин Ромайн Барпет, Винкензо Нибилийн багийн анд Данийн тамирчин Жакоб Фунгсанг нар удааллаа.
2010 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдсон дээрх цуврал тэмцээн нь Оман улсын зургаан хотыг дамжин, 911 км замд зургаан гараанд гарч уралдсан.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд тэмцээний хамгийн сүүлийн гараа 130.5 км-т явагдаж, Норвеги улсын тамирчин Эдвалд Боассон Хаген түрүүлснээр Оманы цувралын хоёр удаагийн гарааны ялагч болов. Тэрбээр нийт замыг гурван цаг 1.18 минутын хугацаанд туулж барианд орсон юм. Тэмцээний эхний 20 км-т Францын тамирчин Себастиен Миналд, Австрийн тамирчин Грегор Мухлбергер, Белгийн тамирчин Гианни Меерсмен тэргүүтэн бөөн гараанд уралдаж байсан бол сүүлчийн тойрогт Италийн Винконзо Нибали тэргүүтэй тамирчин хошуучилж эхлээд байв.
Сүүлийн тойрогт 7.5 км үлдээд байхад Норвегийн тамирчин Александер Кристофф Белгийн Зико Ватенс, Данийн тамирчин Сорен Краг Андерсон нарыг хойноо орхин хурдалснаар ийнхүү тэмцээний зургаа дахь гарааны ялагч болсон юм.
Дугуйн спортын Оманы цуврал өндөрлөлөө | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.