Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн

2016-02-22 15:29:38

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас  орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с.  17 цагт  13 хэм, 20 цагт 16 хэм  хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт:13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 53 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 22- ны 20 цагаас хоёрдугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 10-12  хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас ороохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 26-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй