
Монголын Урлагийн Зөвлөл нь дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор Улсын Филармонийн “Морин хуурын чуулга”-тай хамтран “Playing Love” тоглолтыг ирэх сарын 4, 5-нд зохион байгуулах гэж байна. “Corporate Hotel & Convention Center”-т болох энэхүү тоглолт нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулах гэж буйгаараа онцлог. Үүнд кино дүрс, медиа агуулга бүхий тайз дэлгэцийн шинэлэг орчин бүрдүүлэн, дэлхийн болон Монгол киноны сонгомол баян урын сангаас шигшиж, морин хуураар эгшиглүүлэх гэнэ.
Морин хуурчид эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэнэ | ||
Үзсэн: 343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.