Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

2016-02-23 08:07:10

2016 оны хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр 31-36 хэм, Их нууруудын хотгор , Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Дархадын хотгороор 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 26-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй