
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Хөх чоно” хэмээн алдаршсан УДЭТ-ын жүжигчин С.Дамдин ээждээ зориулсан “Эр хүн” нэртэй тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Хүн бүр ижийгээ баярлуулахыг хичээдэг. С.Дамдин гуай “Ээжийгээ бурханы орон руу одсон ч тэнгэрээс харж байгаа гэж итгэхдээ цай, сүүний дээж өргөдөг. Өвгөн болсон би сэтгэлийнхээ цангааг ингэж л тайлах юм даа” гэж байсан.
Тэрбээр энэ сарын 28-нд “UB Palace”-ийн их танхимд бие даасан тоглолтоо хийх юм. Найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтыг нь тодотгохдоо “Элдүүр нь ханасан эр сур” гэсэн нь мөн л нэгийг бодогдуулав. Түүний тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин “Хасар” Б.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцох юм байна. Сонирхуулахад, энэхүү тоглолтод ганц ч эмэгтэй уран бүтээлч оролцохгүй аж.
С.Дамдин бол “Элдүүр нь ханасан эр сур” мөн | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.