Шууд Chart

“Манчестер Юнайтед” нэг л хожигдолтой

2016-02-23 11:37:10

Нидерланд мэргэжилтэн Луи Ван Галаар удирдуулсан Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб холбооны цомын тэмцээний тавдугаар тойрогт “Shrewsbury”-тэй учраа таараад байсан. “New Meadow” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтын эхний гоолыг зочдоос Морган Шнайдерлиний дамжуулалтаар багийг ахлан талбайд гарсан Крис Смоллинг оруулсан.

Энэ улирал премьер лигийн тоглогчдоос хамгийн олон буюу 39 тоглолтод оролцоод байгаа Англи хамгаалагч 20 дахь холбооны цомын тоглолтдоо ийнхүү эхний гоолоо оруулсан юм. Харин энэ тоглолтын нэгдүгээр үе өндөрлөхөөс өмнө Испанийн хагас хамгаалагч Хуан Мата тооны харьцааг 2-0 болгов.

Хуан Мата 2014 оны хоёрдугаар сараас хойш чөлөөт цохилтоос гоол оруулаагүй байсан цувралаа энэ тоглолтод зогсоосон юм. Харин тоглолтын хоёрдугаар үед Испани залуу Андер Эррера, Жессе Лингардийн дамжуулалтаар улирлын дөрөв дэх гоолоо оруулж, багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.

Тэдний хувьд энэ өдрийн тоглолтод 75 хувийн бөмбөг эзэмшиж, нийтдээ 26 удаа эсрэг багийнхаа хаалганд цохилт гүйцэтгэсэн. Ийнхүү “Манчестер Юнайтед” английн цомын тэмцээнд доод лигийн багуудтай таарсан сүүлийн 46 тоглолтондоо нэг л хожигдоод байна. "Улаан чөтгөрүүд" эдгээр тоглолтын 38-д нь хожиж, долоод нь тэнцээд байгаа юм. Ингэснээр тэд холбооны цомын зургаадугаар тойрог буюу шөвгийн наймд “Вест Хэм Юнайтед” клубыг “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авч тоглохоор боллоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Манчестер Юнайтед” нэг л хожигдолтой   
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй