Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цонх битүүмжилсэн нөхцөлд лаа асаахгүй байхыг зөвлөжээ

2016-02-23 16:31:26
Error loading player: No playable sources found

Залуу ээж Меган Бадден (Meghan Budden) тасалгааны үнэр дарагч анхилуун үнэрт лааны тухай анхааруулга бичсэн байна.  Тэрбээр "Ер нь би удаан хугацааны турш лаа асаадаг байсан. Энэ нь өрөөний үнэрийг дарах зориулалтын анхилуун үнэртэй лаа юм. Өглөө нь бяцхан хүүгийнхээ хамрыг цэвэрлэж дараа нь хөвөнг нь санамсаргүй хартал тоос шороо, эсвэл утаа шиг, хар байсан учраас лааны тортог гэж ойлгосон. Би лааг ийм нөлөө үзүүлж чадна гэж бодоогүй ч нэг лааг гурван цагаас дээш хугацаагаар ашиглаж болохгүй гэсэн анхааруулга ёроолд нь байсныг уншаагүй" хэмээн өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Түүнийхээ дараа тэрбээр анхилуун үнэртэй лаа хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хайж эхэлжээ. Уйгагүй хийсэн эрэл хайгуулынхаа хүчинд тэрбээр лааны хөө тортог нь муу зүйл биш ч хорт бодис ялгаруулдгийг мэдэж авчээ.Учир нь үнэрт тос нь хүний эрүүл мэндэд аюултай нэгдлүүдийг асч буй үедээ ялгаруулдаг аж.

Энэ нь лааг анхилам үнэртэй болгохын тулд хольсон үнэртэн байна. Лааны түүхий эд нь аюулгүй, байгалийн чухал тосыг их хэмжээгээр агуулсан байлаа ч 300° С дээш температурт агаарт формальдегид нь лимонен шинэ нэгдэл, бүрдүүлж задардаг аж.

Йоркийн их сургуулийн Агаар мандлын судалгааны үндэсний төвийн доктор Алистер Льюис (Alastair Льюис), лимонен хэлбэрээр задрагч, тухайлбал L-limonene нь хорт хавдар үүсгэгч байж болохыг судлан илрүүлсэн байна. Ялангуяа нарсны үнэрт бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Харин Доктор Льюис "Орчин үеийн давхар шиллэгээтэй тасалгааны бүгчим агаар хурцатгадаг ба цонхыг битүүмжилсэн нөхцөлд лаа асаахгүй байхыг зөвлөе. Формальдегид тасалгаанд удаан шингэж үлддэг тул анхилуун үнэртэй лаа асаах хүсэлтэй бол дараа нь орон сууцаа агааржуулах хэрэгтэй" гэжээ.

/Рэнцэнхандын Сайхан-Уулын постоос/


Цонх битүүмжилсэн нөхцөлд лаа асаахгүй байхыг зөвлөжээ  
Үзсэн: 3739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй