Шууд Chart

Феликс Штурмын бээлийг шинжлүүлнэ

2016-02-23 17:05:56

Германы Оберхаузен хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы боксчин Феликс Штурм, ОХУ-ын боксчин Федор Чудинов нар аваргын титмийн төлөөх тулаанаа хийсэн билээ. Нэлээд маргаантай болсон энэ тулаанаар ОХУ-ын тамирчин оноогоор ялагдаж, дэлхийн энэ жингийн супер аваргын титмээ алдсан юм. Түүний менежер Умар Кремлев тулааны үр дүнд сэтгэл гонсгор байгаагаа мэдээлж тамирчны бээлийг хор судлалын болон стандартын шинжилгээнд оруулах болно гэж мэдэгдлээ.

Тэр цааш хэлэхдээ "Тулааны үеэр Федорын өмссөн бээлийний өнгө урсаж, миний үйлчлүүлэгчийн нүүрийг улаан өнгөтэй болгосон. Харин Штурмын бээлий яагаа ч үгүй. Ингэхээр Федорын өмссөн бээлий мэргэжлийн стандарттай нийцээгүй.Энэ нь ч тулааны үр дүнд нөлөөлсөн. Тэр тулааны 36 минутын дотор л өрсөлдөгчөө нокаутанд оруулах чадвартай байсан. Эдгээрт тулгуурлан бээлийг стандартын шинжилгээнд оруулахаас гадна хор судлалын шинжилгээнд ч бас оруулахаар болсон” гэв. Түүний багийнхан улмаар Штурмтай хийсэн тулааны үр дүнг эсэргүүцэж өргөх бичиг хүртэл өгөөд байгаа юм байна. Мөн шүүгчид хэт нэг талыг барьж ажилласан гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Феликс Штурмын бээлийг шинжлүүлнэ  
Үзсэн: 1969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-02-24 10:05
Энэ арай хийцэн тоглолт болсоон Орос тамирчин бүтэн тоглолтын турш зодсон. нөгөөх нь арай л гэж тоглолтоо дуусгасан байж ялалт авсан. боксын спортын шүүлт сүүлийн жилүүдэд маш муудаж байна.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-02-24 08:11
здаа ямар ойлгомжгүй бичдэг лалалар вэ нуль логикийн алдаа, энийг бичсэн лалар дахин сайн уншаач орчуулж байгаа юмаа ойлгож бичээч
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-02-24 07:33
федорын менежер нь федорын бээлийний өнгө урссан стандартад нийцээгүй Штурмын бээлий яагаа ч үгүй шалгуулмаар байна гэсийм үү

Бидэнтэй нэгдээрэй