Шууд Chart

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын асуудлыг ирэх сард шийднэ

2016-02-24 12:47:30

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) зөвлөл ирэх сарын 10, 11-нд Монакод хуралдана. ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг 2016 оны олимпийн тоглолтод оруулах тухай шийдвэр гаргах хурлыг энэ сарын 16-нд хийх байсан ч хойшилжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард IAAF-ийн зөвлөл олонхийн саналаар тус улсын тамирчид “Байнга сэргээш хэрэглэдэг” гэдэг шалтгаанаар ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбоог олимпод оруулах асуудлыг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан билээ.

Ээлжит зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 5-21-нд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын асуудлыг ирэх сард шийднэ  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй