
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байгаа ч “Бүх оддын тоглолт”-ын тов гарчээ. Лигийн найман багийн шилдэг тоглогчоос бүрдсэн энэхүү тоглолт Хандгайт дахь "Олимп" цогцолбор болон Орхон аймагт болно. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймгийн "Хангарьд" спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн "Бүх оддын тоглолт" болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар, багийн тэмцээнтэй. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө. Маргааш нь Монгол Улсын үндэсний шигшээ баг, АНУ-ын легионеруудын багийн тоглолт Хандгайтын "Олимп" цогцолборт үргэлжилнэ.
“Бүх оддын тоглолт”-ын тов гарлаа | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.